japan-culture-camp-2020.jpg
  • Ямар ангиллын, ямар хугацаатай виз гарах боломжтой вэ?

Сургалтын виз 1 жилийн хугацаатай дахин сунгагдах нөхцөлтэйгөөр, гэрээт ажилтны виз 1,3,5  жилийн хугацаатай, үндсэн ажилтаны виз эхлэлийн1 жилийн хугацаатай цаашид 1,3,5 жилээр сунгагдах нөхцөлтэйгөөр тус тус гарна.

  • Япон хэлний ямар түвшний мэдлэгтэй байвал виз гарах боломжтой вэ?

Японы ажил олгогч компанийн тавьсан шаардлагын дагуу N4, N5 түвшний мэдлэг шаардлагатай.

  • Японд ажиллахад дундаж цалин хэд байдаг вэ?

Дундаж цалин 4-4,2 сая төгрөг бөгөөд илүү цагаар ажиллах тохиолдолд илүү цагийн цалин олгогдоно.

  • Японд ажиллаж амьдрах нөхцөл ямар вэ?

Хүлээн авч буй ажил олгогч компани ажлын байр болон амьдрах байрыг бэлдэх бөгөөд эрүүл мэнд, амь насны даатгалд хамруулна.

  • Сонгон шалгаруулалт яаж явагддаг вэ?

Япон талын компани болон зуучлагч нийгэмлэгийн албан төлөөлөгч онлайнаар болон биечлэн ярилцлагыг монгол хэлний орчуулагатай явуулж сонгон шалгаруулна.

  • Дадлагажигч ямар үүрэг хариуцлага хүлээх вэ?

Сургалтын төвийн болон япон компанийн дотоод дүрэм, журмыг мөрдөж, зуучлагч нийгэмлэгээс тавьсан шаардлагыг дагаж мөрдөнө.

  • Виз баталгаатай гарах уу?

Өмнө нь японы виз мэдүүлээд татгалзсан хариу авсан болон японд харлаж байсан тохиолдолд виз гарах магадлал бага.

  • Японы виз мэдүүлэхэд ямар ямар материал бүрдүүлэх вэ?

  • Гадаад паспорт 1 жилээс дээш хугацаанд хүчинтэй байх

  • Иргэний үнэмлэх

  • Виз мэдүүлэх өргөдлийн маягт бөглөх

  • Цээж зураг 2 хувь

  • Японы цагаачлалын албанаас ирүүлсэн визийн зөвшөөрлийн хуудас буюу шар хуудас

  • Хураамж

  • Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусахаас өмнө Монголдоо буцаж ирэх бол яах вэ?

Дадлагажигч хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусахаас 2-3 сарын өмнө энэ тухайгаа ажиллаж буй компани болон зуучлагч нийгэмлэгт мэдэгдэх бөгөөд энэ хугацаанд мэдэгдээгүй тохиолдолд гэрээний дагуу хариуцлага хүлээнэ.

  • Гэр бүлтэйгээ очих боломжтой юу?

Тусгай гэрээт ажилтны хувьд гэр бүлийн гишүүдээ урих боломжгүй. Үндсэн ажилтны хувьд гэр бүлийн гишүүдээ урих боломжтой.

  • Компани ямар үүрэг хариуцлага хүлээх вэ?

Япон хэлний сургалтыг явуулж, япон зан заншил, дэг журам, хууль тогтоомж, ажил амьдралын талаар мэдлэг, мэдээллээр хангана. Мөн дадлагажигч ажилтантай тогтмол холбоотой ажиллаж хяналт тавина.

  • Зуучлагч нийгэмлэг ямар үүрэгтэй вэ?

Дадлагжигчийг сонгон шалгаруулахад оролцох, японд байх хугацаанд хөдөлмөрийн гэрээний хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллана.

  • Facebook